Улс, орныхоо тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг компанийн нийгмийн хариуцлага гэж үздэг. Тэнгэр ХХК татвараа цаг хугацаанд нь төлж, импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд нь худалдан авагчдынхаа эрүүл ахуйн шаардлагыг хангасан чанартай, байгаль орчинд ээлтэй байж, олон хүмүүсийг ажлын байраар хангаж, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэж, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулж, хог хаягдлын хэмжээгээ бууруулж ажилладаг нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж буй хэрэг юм.
Мөн үүнээс гадна тусламж дэмжлэг шаардлагатай байгаа нийгмийн давхрагад тусламжийн гараа сунгасаар ирлээ.Тэнгэр компани нь нийгмийн сэтгэл зүйг эерэгээр өөрчлөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрэгцээт мэдээллээр хангах “Салхич шувуу” ашгийн бус ТББ- н үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Нийгэм, Эрүүл мэнд, Эмзэг бүлгийг дэмжих
Манай худалдааны төв нь монголын анхны бөөний худалдааны төв бөгөөд хэрэглэгч худалдан авагчиддаа зах зээлийн хамгийн доод үнийг санал болгохоос гадна хөнгөлөлтийн картаар үйлчилж байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн харицлагаа ухамсарлаж буй үйл ажиллагаа юм.
Ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулах, 10 жил ажилласан ажилтнуудаа сувилалд амраах, 6 жилээс дээш ажилласан ажилтнууддаа тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж байна. Ажилтнууддаа тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд гарын бэлэг өгч тусгамж дэмжлэг үзүүлсэээр ирлээ.
Боловсрол, Соёл урлаг, Спортыг дэмжих Хүүхэд залуучууд, группийн ажилтануудынхаа боловсролыг дэмжих, нийгэмд төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Ажилтнуудаа их сургуульд магистрын сургалтанд хамрагдах, хэлний болон мэргэжлийн чадварыг нэмэгдүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлдэг нь тэдний ажлын амжилтын нэг хэсэг болсоор ирсэн. Тэнгэр группын хэмжээнд бүх салбар компаниудын ажилтнуудыг хамруулсан спорт урлагын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь ажилтнуудын ажлын идэвхид нөлөөлөхөөс гадна их урам зориг өгдөг үйл ажиллагаа болдог юм.